LETU Mongolia-ийн тухайLETU Mongolia нь 2013 онд Америкийн боловсролыг Монголд оруулж ирэх зорилготойгоор байгуулагдсан бөгөөд бүх хичээлүүдээ 100% Англи хэл дээр, Америкийн топ их сургуулиудын хөтөлбөрөөр, гадаад профессорууд заадгаараа онцлогтой. Мөн Америкийн соёл, сэтгэлгээнд суралцаж, нээлттэй сэтгэж сурах боломжийг бүрдүүлж, өөрийн гэсэн хүсэл зорилготой, амжилтанд хүрэх эрмэлзэлтэй орчинд оюутнуудаа дэлхийн хэмжээнд сургаж, бэлтгэж байна. LETU Mongolia-д суралцаж буй БҮХ оюутнууд Америкийн LeTourneau Их Сургуульд $20,000 хүртэлх тэтгэлэгтэйгээр суралцаж, Америк болон Монголын 2 бакалаврын дипломтой төгсөх, эсвэл Монголдоо сурч төгсөх сонголттой байдаг.
LETU Mongolia-д элссэн жилээ та цаг алдалгүй шууд мэргэжлийн суурь хичээлүүдээ 100% Англи хэл дээр судалж, 3-р курсээсээ Бизнесийн удирдлага, Олон улсын бизнес харилцаа, Санхүү, Маркетинг, Нягтлан, Дата Аналист гэсэн мэргэжлүүдээс сонгон төгсөх юм. Хичээл бүр нь 15-20 сурагчаар хязгаарлагддаг тул багштайгаа тулж ажиллах, хичээлд идэвхтэй оролцож, нээлттэй ярилцаж зөвлөлдөхөд бүрэн зориулагдсан. Манай хөтөлбөр нь Америкийн томоохон их сургуулиудын хөтөлбөрийн дагуу явагддаг бөгөөд хичээлүүдээ онолд бус практикт тулгуурлан, амьдралтай холбож сурдгаараа онцлогтой. АНУ-ын их сургуулийн оюутан юу сурч мэдэж байгаа тэр бүгдийг Монголдоо сурах боломжтой гэсэн үг. Та дэлхийн иргэн болж төлөвшихөд хэрэгтэй бүхий л мэдлэг, ур чадвар, сэтгэлгээг LETU Mongolia-аас суралцана. Хичээлээс гадуур олон үйл ажиллагаа, сургалт, клуб, тэмцээн уралдаан зохиогддогоос гадна багш нарынхаа тусламжтайгаар, сурсан мэдлэгээ ашиглаж өөрийн гэсэн оюутны компаниа эсвэл бизнес, төслөө эхлүүлж болно. Нэмэлт кредитийн төлбөргүй, Англи хэлний түвшин сайн оюутнууд үндсэн төлбөртөө хэдэн ч хичээл судалж, хамгийн багадаа 2.5-3 жилд бакалаврын зэргээ төгсөх боломжтой. Манай сургуулийн бүх оюутнууд АНУ-ын LeTourneau Их Сургуульд $20,000 хүртэлх тэтгэлэгтэйгээр шилжин суралцах эрхтэй байдаг. Тухайн тэтгэлэгийн хэмжээ нь Монголдоо LETU Mongolia-д сурсан голч онооноос хамааралтай. Та Монголдоо хамгийн багадаа 2 улирал (30 кредит), хамгийн ихдээ 2 жил (60 кредит) суралцсаны дараагаар шилжих боломжтой. АНУ-д суралцан төгссөн бүх оюутнууд Монгол, Америкийн 2 дипломтой төгсөх юм. LETU Mongolia нь эх сургууль болох IDER English School of Business-ийн дор олон улсад магадлан итгэмжлэгдсэн тул таны диплом болон авсан хичээлийн кредитүүд дэлхийн өнцөг болгонд хүлээн зөвшөөрөгдөх юм. Та баруун цэснээс манай сургуулийн багш, хичээлүүд, хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон америкт суралцах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. |
Асуулт, Хариулт
Яагаад LETU Mongolia гэж?
- Бүх хичээлээ 100% Англи хэл дээр, гадаад профессоруудтай судална
- Заавал гадаад явалгүй Монголдоо Америкийн боловсрол, соёл, сэтгэлгээ, ур чадварыг эзэмшинэ
- Америкийн дипломтой төгсөх хамгийн дөт, хялбар, хямд боломж: SAT, TOEFL, IELTS өгөх шаардлагагүй, gap year авахгүйгээр шууд элсэж болно
- Хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн
- Бүх сурагчид АНУ-ын их сургуульд $20,000 хүртэлх тэтгэлэгтэйгээр 60+60 кредит хөтөлбөрөөр шилжин суралцах эрхтэй
- Шилжин суралцаж буй оюутнууд хамгийн хурдандаа Монголдоо 1 семестр сурсны дараа шилжиж болно
- АНУ-ын их сургуульд төгссөн оюутан бүр Монгол, Америкийн 2 бакалаврын дипломтой төгсөнө
- АНУ-ын их сургуульдаа Монголынхоо төлбөрөөр оюутан солилцоогоор 1 семестр суралцах боломжтой
- 1-р курсээсээ шууд мэргэжлийн суурь хичээлүүдээ судлан, 3-р курсээсээ мэргэжлээ сонгох боломжтой
- Тогтмол төлбөртэй, нэмэлт кредитийн төлбөргүй, үндсэн төлбөртөө хэдэн ч хичээл судалж болно
- Хамгийн багадаа 2.5-3 жилд бакалаврын зэргээ төгсөх боломжтой
- Өөрийгөө хөгжүүлэн, танин мэдэх, амжилтанд хүрэх, багш нартайгаа байнга хамтран ажиллах, төсөл дээр ажиллах нээлттэй
- Суралцах явцдаа өөрийн компаниа байгуулах, төсөл дээр ажиллах, дадлага хийх, хичээлээс гадуур үйл ажиллагаанд байнга оролцох боломжтой
- Амжилтанд хүрч, дэлхийн иргэн болохыг зорьж буй хүн болгонд нээлттэй
LETU Mongolia надад тохирох уу?
Хэрвээ та:
-Америкийн боловсрол эзэмших, Америкийн их сургуульд өндөр тэтгэлэгтэй суралцах зорилготой
-Магадгүй заавал Америк явалгүй Монголдоо боломжийн төлбөрөөр Америкийн боловсролыг Америк профессоруудаас олж авах хүсэлтэй
-Диплом гэх цаас биш, жинхэнэ мэдлэг ур чадварыг олж авъя, дэлхийн боловсрол эзэмшье, сурсан бүхнээ практикт ашиглая гэсэн зорилготой
-Өөрийгөө нээж, "Би хэн бэ?" гэдгээ олж, амжилтанд хүрье гэсэн хүсэл тэмүүлэлтэй
-Өөртэйгөө адилхан эрч хүчтэй, хүсэл тэмүүлэл, зорилготой, чадварлаг, найрсаг соёлтой хүмүүсээр хүрээлэгдсэн нээлттэй орчинд суралцах хүсэлтэй
-Gap year авалгүй Америкийн их сургуульд цааш суралцахад академикийн түвшнээ маш сайн бэлдэж, тэтгэлэг авах, тэтгэлэгээ хадгалах ур чадвартай болох
-Бизнес, санхүү, маркетинг, нягтлан, олон улсын бизнес харилцаа, дата аналист зэрэг мэргэжлүүдээр гэсэн зорилготой байгаа бол LETU Mongolia танд тохирно.
-Америкийн боловсрол эзэмших, Америкийн их сургуульд өндөр тэтгэлэгтэй суралцах зорилготой
-Магадгүй заавал Америк явалгүй Монголдоо боломжийн төлбөрөөр Америкийн боловсролыг Америк профессоруудаас олж авах хүсэлтэй
-Диплом гэх цаас биш, жинхэнэ мэдлэг ур чадварыг олж авъя, дэлхийн боловсрол эзэмшье, сурсан бүхнээ практикт ашиглая гэсэн зорилготой
-Өөрийгөө нээж, "Би хэн бэ?" гэдгээ олж, амжилтанд хүрье гэсэн хүсэл тэмүүлэлтэй
-Өөртэйгөө адилхан эрч хүчтэй, хүсэл тэмүүлэл, зорилготой, чадварлаг, найрсаг соёлтой хүмүүсээр хүрээлэгдсэн нээлттэй орчинд суралцах хүсэлтэй
-Gap year авалгүй Америкийн их сургуульд цааш суралцахад академикийн түвшнээ маш сайн бэлдэж, тэтгэлэг авах, тэтгэлэгээ хадгалах ур чадвартай болох
-Бизнес, санхүү, маркетинг, нягтлан, олон улсын бизнес харилцаа, дата аналист зэрэг мэргэжлүүдээр гэсэн зорилготой байгаа бол LETU Mongolia танд тохирно.
өөрийгөө хөгжүүлэх боломж хэр их вэ?
THE SKY IS THE LIMIT! Өөрийн компаниа байгуулахаас эхлээд, өөрийн хүссэн зорьсон, дуртай сонирхолтой зүйлсээ хөгжүүлж, өөрийн "БИ" гэдгээ таньж мэдэж, Америк профессоруудтайгаа тулж ажиллаж, сурсан мэдсэн мэдлэгээ практикт ашиглах бүх боломжийг танд олгож байна. Мөн хичээлээс гадуурх чөлөөт цагаа хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөх, хувь хүний хөгжлөө дэмжих, socialize хийж, шинийг суралцах, оролдох, мэдэх боломжтой олон үйл ажиллагаа, уралдаан тэмцээн, клуб, event, activities-үүд зохион байгуулагддаг тул бүх үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг зөвлөж байна. Энэ орчин, энэ 4 жил таны амьдралын амжилт бүтээлийн туурьвалын эхлэл байх тул шилдэг багш, хамт олныхоо тусламжтайгаар өөрийн хүссэнээ амьдралд урлаарай.
LETU Mongolia надаас юу хүсэх вэ?
Өөрийн гэсэн зорилготой, тэмүүлэлтэй, түүндээ хүрэх хүсэл эрмэлзэл, цуцалтгүй дайчин, хөдөлмөрч зантай байх.
Жинхэнэ боловсрол эзэмших гэсэн чин хүсэлтэй.
Америк багш нар шууд 100% Англи хэл дээр мэргэжлийн хичээлүүд орох тул Англи хэлний ахисан түвшинтэй ЭСВЭЛ өөрийгөө дайчилж сурах чадвартай байх
Жинхэнэ боловсрол эзэмших гэсэн чин хүсэлтэй.
Америк багш нар шууд 100% Англи хэл дээр мэргэжлийн хичээлүүд орох тул Англи хэлний ахисан түвшинтэй ЭСВЭЛ өөрийгөө дайчилж сурах чадвартай байх
ЗААВАЛ ЭССЭ, ЯРИЛЦЛАГА ӨГӨХ ЁСТОй ЮУ?
Шалгалтын онооноос хүнийг дүгнэж, таньж мэдэх боломжгүй байдаг. Хүн болгон өөрийн гэсэн сонирхдог, чаддаг, чаддаггүй зүйлстэй, давуу тал, сул талтай, бусдаас өөр, дахин давтагдашгүй байдаг. Тиймээс бид элсэн орж буй бүх сурагчидтайгаа ярилцлага хийж, эссэг нь уншиж таны дуртай дургүй зүйлс, зорилго, хүсэл тэмүүлэл, таны "ХЭН" болохыг таньж мэдэж, цаашид сургуулийн зүгээс хэрхэн тусалж, хамтарч ажиллаж болохыг тодорхойлохыг хичээдэг. Өөрөөр хэлбэл сургууль-сурагч хоорондын зохицлыг тодорхойлохыг хичээдэг гэсэн үг. LETU Mongolia-д сурч буй оюутнууд маань бүгд өөрийн гэсэн зорилго, мөрөөдөлтэй, амжилтанд хүрэх гэсэн уйгагүй тэмүүлэлтэй байдаг тул таныг ийм хүлээц бүхий орчинд бидний нэг хэсэг байж чадна гэдэгт итгэлтэй байна. Эссэ дээрээ ч гэсэн өөрийнхөө "БИ" гэдгийг маш сайн тусгаж өгөөрэй гэж зөвлөх байна.
АМЕРИК ЯВАХГҮйГЭЭР МОНГОЛДОО ТӨГСӨЖ БОЛОХ УУ?
Америкт төгсөх эсвэл Монголдоо төгсөх нь оюутны өөрийнх нь сонголт байдаг. LETU Mongolia-ийн оюутан бүр Америкт $20,000 хүртэлх тэтгэлэгтэй суралцах эрхтэй байдаг ч зарим сурагчид маань Монголдоо төгсөх сонирхолтой байдаг. Монголдоо Америкт сурсантай ялгаагүй, Америк профессоруудтай 100% Англи хэл дээр мэргэжлийн хичээлүүдээ үзэж, Америкт эзэмших боломжтой бүх мэдлэг, ур чадварыг Монголдоо хамаагүй хямд төлбөрөөр олж авах давуу талтай юм.