LETU Mongolia-д тавтай морил
Хайрцагнаасаа гарч сэтгэ!Таныг хамгийн сайн боловсрол, мэдлэгийг 100% Англи хэл дээр олж авахад бид тусална. Та дэлхийн иргэн болж бэлтгэгдэхээс гадна Америк, Монголын мэдлэг, ур чадвар бүхий багш нараас суралцах болно. Манай багш нар таны сэтгэлгээг тэлж, өөрөөр сэтгэхэд тань тусалж, ирээдүйн шилдэг удирдагчид болоход бэлдэнэ.
|
Өөрийн бизнесээ эхлүүлОюутан болоод эхний жилээсээ та өөрийнхөө шинэ санааг хөгжүүлж, бизнесийн төлөвлөгөө бичин, өөрийнхөө бизнесийг ч эхлэх боломжтой. Та LETU-д суралцах явцдаа онолын мэдлэгээ авахын зэрэгцээ манай сургуулийн Оюутны Компанид нэгдэж бизнесийн сэтгэлгээгээ хөгжүүлэн, ихээхэн туршлага хуримтлуулах боломжтой.
|
Хэрэгтэй ур чадвараа эзэмш
Амжилтын оргилд хүрэхийн тулд таны амьдралд олон төрлийн мэдлэг, ур чадвар хэрэг болдог. LETU Mongolia-д суралцсанаар та энэхүү ур чадвар, мэдлэгийг эзэмших болно. Манай сургуулийн багш нар таны алхам тутамд хамт байж, зөвлөгөө өгөн, амжилтанд хүрэх аянд таныг үргэлж дэмжиж тусалж байх болно.
|